С.Амарсайхан Хотын дарга болсныхоо дараахан Хотын захиргаанд бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийж, газар хэлтсүүдийн нэршлийг өөрчилсөн. Одоо үүнийгээ дагуулан томилгоо, халаа сэлгээ хийж эхлэх гэж буй бололтой.
Тухайлбал, Нийслэлийн Газрын алба гэж байгаад Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны даргаар ажиллаж байгаа Э.Болорчулууныг өөрчлөхөөр болсон байна. Түүний оронд НОСК-ийн дэд захирлаар ажиллаж байгаа А.Энхманлайг томилохоор яриа тохироо нь хийгджээ.
А.Энхманлай өмнө нь Баянзүрх дүүргийн Газрын албаны даргаар ажиллаж байсан бөгөөд Хэнтий аймгийн харъяат нэгэн аж.