МАН-ын Хяналтын хороо өчигдөр буюу 05-р сарын 18-ны өдөр хуралдаж УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Д.Дамба-Очир нарт хариуцлага тооцож, таван жилийн хугацаанд сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэх шийдвэр гаргасан. Харин энэ шийдвэрийг Ш.Раднаасэд, Д.Дамба-Очир нар хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэж, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд намаасаа гаргах өргөдлөө хшртэл өгөөд байсан юм.
Тэгвэл уг асуудалтай холбоотойгоор УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр 17:30 цагаас шуурхай хурал зарлаж, хуралдуулсан. Хурлаараа УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Д.Дамба-Очир нарт тооцсон Хяналтын хорооны шийдвэр нь үндэслэлгүй гэж үзжээ.
Ингээд бүлгээс хүргүүлсэн саналын дагуу МАН-ын удирдах зөвлөл мөн шуурхай хуралдаж эхэллээ. Удирдах зөвлөл дээрх гишүүдэд тооцсон хариуцлагыг хэвээр үлдээх үү эсвэл цуцлах уу гэдгийг шийдвэрлэх юм.