Улсын онцгой комисс шийдвэр гаргаж халдвар тархах өндөр эрсдэл бүхий чийрэгжүүлэх, бялдаржуулах төв, саун, бассейны үйл ажиллагааг 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 10 хоногийн хугацаатай зогсоох шийдвюэрийг гаргасан. Мөн үйл ажиллагааг нь нээсэн худалдаа, үйлчилгээний салбаруудын цагийн хуваарьт хязгаарлалт, зохицуулалт хийж халдвар тархах эрсдэлээс урьдчилан сэргийлэх бүхий л арга хэмжээг авч, хяналтыг чангаруулах ажээ. Хоол үйлдвэрлэл үйлчилгээний газрыг заалаар үйлчлэхийг хориглосон болон амралт, жуулчны баазын үйл ажиллагааг хязгаарласан хугацааг мөн тус тус 10 хоногоор сунгалаа.
[inlinetweet prefix=”Иргэд гэр бүлийн хүрээнд, халдвар хамгааллын дэглэмээ сахин эрүүл агаарт гарах, явган аялал хийх зэргийг дэмжинэ.” tweeter=”” suffix=””]Иргэд гэр бүлийн хүрээнд, халдвар хамгааллын дэглэмээ сахин эрүүл агаарт гарах, явган аялал хийх зэргийг дэмжинэ. [/inlinetweet]Хот, хооронд болон хотоос гарах, орох хөдөлгөөнийг хязгаарлахгүй.Худалдаа, үйлчилгээний салбарууд хууль, журамд заасан шаардлага, халдвар хамгааллын дэглэм мөрдөж байгаа эсэхэд тогтмол хяналт тавих, зөрчсөн аж ахуйн нэгж байгууллагууд хуульд заасан арга хэмжээ авч, халдвар тархах эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг холбогдох мэргэжлийн байгууллагуудад даалгалаа.
“Гадаад улсаас ирсэн хүнийг тусгаарлан ажиглах үйл ажиллагааг зохицуулах түр журам”-д холбогдох байгууллагуудаас ирүүлсэн санал, дүгнэлтийг тусгахаар боллоо.
Түүнчлэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарын хяналтыг сайжруулах, эмнэлзүйн багийн үйл ажиллагааг эрчимжүүлж, гарсан үр дүнгийн талаар Улсын онцгой комисст 2021 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн дотор танилцуулахыг Эрүүл мэндийн сайдад үүрэг болгооло.
Гэрээр тусгаарлагдан эмчлэгдэж байгаа коронавируст халдвар /Ковид-19/-ын батлагдсан тохиолдолд үзүүлж буй эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, эм, эмийн хэрэгслийн хангалтыг тасралтгүй зохион байгуулна. Улсын хэмжээнд хүүхдийг вакцинжуулах ажлыг аюулгүй, өргөн хүрээнд зохион байгуулж, эцэг эхчүүдийг мэргэжлийн бодит мэдээллээр хангаж ажиллахад анхаарахаар боллоо гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.