Хэрэг мөрдөн шалгах ажиллагааны үед эд мөрийн баримтаар Н.Баярсайханы орон сууцанд нэгжлэг хийхэд зочны өрөөнөөс 5.1 сая төгрөг, 16.460 ам.доллар, унтлагын өрөөнөөс 17.5 сая төгрөг, сейфнээс 140 сая төгрөг, 127.117 ам.доллар, 50 мянган юань, мөн түүний ажлын өрөөнөөс 10.8 сая төгрөг, 8600 ам.доллар тус тус хураан авсан нь нийт 230.8 сая төгрөг, 152.177 ам.доллар, 70 мянган юань болсон байна.
Дээрх мөнгө, валютыг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж үзэх үндэслэлтэй тул улсын төсөвт шилжүүлэхээр шүүхээс шийдвэрлэсэн юм.
[inlinetweet prefix=”Иймээс битүүмжлэн хадгалж байсан нийт 639,244,450 төгрөгийг АТГ-ын мөрдөгчид Сангийн яамны төрийн сангийн дансанд тушаажээ.” tweeter=”” suffix=””]Иймээс битүүмжлэн хадгалж байсан нийт 639,244,450 төгрөгийг АТГ-ын мөрдөгчид Сангийн яамны төрийн сангийн дансанд тушаажээ.[/inlinetweet]