Ерөнхийлөгч Х.Баттулга Б.Хурц, Д.Дамба-Очир нарын 13 хүнд уучлал үзүүлжээ

389

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын бүрэн эрхийн хугацаа өнөөдөр /2021.06.25/ дуусч байна. [inlinetweet prefix=”Тэрээр бүр эрхийн хугацаа дуусахаас өмнө 13 хүнд уучлал үзүүлжээ.” tweeter=”” suffix=””]Тэрээр бүр эрхийн хугацаа дуусахаас өмнө 13 хүнд уучлал үзүүлжээ. [/inlinetweet]

Тэдний дотор Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц, УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очир нар багтжээ. Өмнө тэрээр УИХ-ын гишүүн Г.Солтаныг Наурызын баярын өдрөөр уучилсан юм.

ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг С.Зориг асгны амийг хороосон  хэрэгт холбогдсон хүмүүсийг шалгахдаа эрүүдэн шүүсэн хэрэгт буруутган шүүхээс нэг жил зургаан сарын хорих  ял оноосон юм.

УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очир УИХ-ын гишүүнээр ажиллах хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглан Жижиг, дунд үйлдвэрийн дэмжих сангаас өөрийн хамаарал бүхий “Сапфир стоун” ХХК-д 1.2 тэрбум төгрөгийн зээл авахад нь нөлөөлсөн гэх үндэслэлээр буруутгагдаж, 3,6 жилийн ял авсан юм. Тэрээр ийн 8 сарын хугацаанд ял эдлээд суллагдаж байна.

Харин УИХ-ын гишүүн асан Г.Солтаны хувьд мөн ЖДҮХС-аас хамаарал бүхий компанидаа 950 сая төгрөгийн зээл авсан нь батлагдаж, гурван жилийн хорих ял сонсон эдэлж байсан бөгөөд 2021 оны гуравдугаар сард Ерөнхийлөгч Х.Баттулга уучлал үзүүлсэн билээ.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here