Өчигдөр буюу 05-р сарын 27-ны өдөр Сүхбаатарын талбайд Монгол Улсын Ерөнхийлөгчид элчин сайд нар “Итгэмжлэх жуух бичиг” гардуулах ёслолын үеэр иргэн Б.Цэгмэд “амьжиргаа цагаан” ачааны машинаар талбайн гол руу дайрч орсон билээ.
Гэвч төв талбай нь Төрийн тусгай хамгаалалтын бүс бөгөөд түүний уг үйлдлийг Зөрчлийн тухай хуулиар шүүхэд шилжүүлжээ. Улмаар шүүхээс иргэн Б.Цэгмэдийг зан үйлд нөлөөлөх 10 цагийн албадан сургалтад хамруулж, 7 хоног баривчлах шийтгэл оногдуулсан байна. Б.Цэгмэдийн машины тэвшин дээр “Ард түмнээ аврах хөдөлгөөн”-ий зохицуулагч Б.Жагар сууж явсан бөгөөд түүнд шүүхээс ямар шийтгэл оногдуулаагүй өнгөрүүслэн бололтой.
ШҮҮХЭЭС Б.ЦЭГМЭДЭД ЗАН ҮЙЛД НӨЛӨӨЛӨХ 10 ЦАГИЙН АЛБАДАН СУРГАЛТАД ХАМРУУЛЖ, 7 ХОНОГ БАРИВЧЛАХ ШИЙТГЭЛ ОНОГДУУЛСАНСүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Жанжин Сүхбаатарын талбайд 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 13.40 цагийн үед Монгол Улсын Ерөнхийлөгчид Бүгд Найрамдах Португаль Улс, Испанийн Хаант Улс, Швейцарийн Холбооны Улс, Бүгд Найрамдах Хорват Улсаас хавсран суух Элчин Сайд нар “Итгэмжлэх жуух бичиг” гардуулах ёслол явагдах үеийн хэв журмын хамгаалалт авсан байх үед Баянзүрх дүүргийн дугаар хороонд оршин суугч Б.Цэгмэд нь Төрийн ордны зүүн урд хэсгээр 95-44 ӨВА улсын дугаартай жижиг оврын “Nissan” маркийн ачааны тээврийн хэрэгслийг ашиглан Сүхбаатарын талбайн гол /Төрийн тусгай хамгаалалтын бүс/-д дайран орсныг Төрийн тусгай хамгаалалтын газар болон Цагдаагийн байгууллагын алба хаагчид таслан зогсоон.Уг үйлдэл нь Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 /Танхайрах/, 5.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэг /Хууль бус жагсаал цуглаан зохион байгуулах/-ийг тус тус зөрсөн байх тул цагдаагийн байгууллагаас зөрчлийн хэрэг нээн шалгаж шүүхэд шилжүүлсэн бөгөөд 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2019/ЗШ/432 дугаартай шийтгэврээр холбогдогч Б.Цэгмэдэд зан үйлд нөлөөлөх 10 цагийн албадан сургалтад хамруулж, 7 хоног баривчлах шийтгэл оногдуулсан байна. ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
Posted by Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн Төв on Tuesday, May 28, 2019