Өдгөө 20 настай Нико Али Уолш түүний өвөө болох Мухаммад Алигийн 27 тулааныг зохион байгуулж байсан зуучлагч Боб Арумтай гэрээ хийсэн байна.
Нико Али энэ талаар “Өвөөгийнхөө эхлүүлснийг үргэлжлүүлэх нь нэр төрийн хэрэг. Энэ бол хөнгөн хандаж болохгүй том хариуцлага” хэмээжээ.
Мухаммад Али 30 гаруй жилийн турш Паркинсоны синдромтой тэмцсэний эцэст 2016 онд өөд болсон бөгөөд XX зууны спортын нүүр царай болсон тамирчин байсан юм.
Нико Али сонирхогчийн дэвжээнд 30 орчим тулаан хийсэн бөгөөд WBC холбооны хүнд жингийн дэлхийн аварга Тайсон Фюригийн дасгалжуулагчийн багтай хамтран ажиллаж байгаа аж.
Эх сурвалж: BBC