Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Шар-Ус багийн “Цагаан тохой” гэдэг газарт энэ сарын 22-ны өдөр усархаг бороо орж төмөр замын ул шороо угаагдан, замд гэмтэл гарсны улмаас шатахуун тээвэрлэж явсан ачааны галт тэрэгний вагонууд төмөр замаас гарсан байна.
[inlinetweet prefix=”Ачааны галт тэрэгний 8 вагон замаас гарч унасан, 3 вагоноос түлш гоожиж байжээ.” tweeter=”” suffix=””]Ачааны галт тэрэгний 8 вагон замаас гарч унасан, 3 вагоноос түлш гоожиж байжээ.[/inlinetweet] Иймд асргасан түлшийг юүлэх, сэргээн босгохоор тус аймгийн Салхит сум дахь Улаанбаатар төмөр замын Аврах анги, Сайхан сум дахь Цагдаагийн хэлтэс, Дархан-Уул аймаг дахь Төмөр замын цагдаагийн тасаг, Улаанбаатар төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалалтын албаны алба хаагчид, Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ажилтнууд ажиллаж байна.