Уурхайд осолдсон иргэний машиныг татаж гаргалаа

1037

Тав хоногийн өмнө буюу энэ сарын 23-ны 23:10 минутын орчимд Сэлэнгэ аймгийн Баянгол сум, Нарангийн ам гэх газар үйл ажиллагаа явуулдаг “Пентатерра” ХХК-ийн туслан гүйцэтгэгч “Шарын гол уул уурхай” ХХК-ийн талбайд осол гарч, нэгэн иргэн авто машинтайгаа уурхайн ухаш руу унасан хэрэг гарсан юм.

Хэрэг гарснаас хойш осолдсон иргэнийг эрэн хайх ажиллагааг Сэлэнгэ аймгийн Онцгой байдал, Мэргэжлийн хяналтын газрынхан тасралтгүй тав хоног зохион байгуулж ажиллаж байна.

Өнөөдөр буюу 05-р сарын 28-ны 21:00 цагийн байдлаар осолдсон авто машиныг нуураас татан гаргасан байна. Гэвч осолдсон иргэний цогцос мөн л олдоогүй учир эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжлүүлж байгаа ажээ. 

Ослын газарт Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Ж.Отгонхүүгээр ахлуулсан улсын байцаагчид, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Баатараар ахлуулсан 10 аврагч, нэмэлтээр Дархан-Уул аймгийн аврах ангиас 10 аврагч, Мандал сум дахь Цагдаагийн хэлтэс, Баянгол сумын ЗДТГ, Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын албан хаагчид ажиллаж байна.

 

хариулах

Please enter your comment!
Please enter your name here