Гадаад хэргийн яамнаас өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд 23 оронд суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдын нэрийг танилцуулан, хэлэлцүүлжээ.
Гадаад харилцааны яамнаас Элчин сайдад томилох 23 хүний нэр:
- Австрали улс- Д.Даваасүрэн /Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга асан/
- Австри улс- М.Цэнгэг /Гадаад харилцааны яамны Европын газрын захирал/
- ОХУ- Ө.Энхтүвшин /Шадар сайд асан/
- Бүгд Найрамдах Беларусь -Б.Баярсайхан /Гадаад харилцааны яамны Хяналт үнэлгээ, дотоод аудитын газрын дарга/
- Бельги- Л.Болд /Ерөнхийлөгч асан Х.Баттулгын зөвлөх/
- Болгар- Л.Саяанаа /Шадар сайдын зөвлөх/
- Унгар-Ц.Баатаржав /Хууль зүй дотоод хэргийн яамны дэд сайд/
- Бүгд Найрамдах Турк улс -Г.Мөнхбаяр /Нийслэлийн Засаг дарга асан/
- Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс -Сэрээжав
- ХБНГУ- Б.Мандахбилэг /Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд/
- Арабын Бүгд Найрамдах Египет Улс- Булган /Гадаад харилцааны яам/
- Кувейт- Н.Наранбат /Чех улсад суух онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд/
- Бүгд Найрамдах Чех Улс –Гансүх / ГХЯ-ны АОДАГ-ын захирал/
- Сингапур- Энхбаяр /Гадаад харилцааны яам/
- Казахстан- Д.Баярхүү /Гадаад харилцааны яам/
- Кергиз- Д.Ганхуяг / Гадаад харилцааны яам/
- Арабын Нэгдсэн Эмират Улс- Ш.Одонбаатар /Гадаад харилцааны яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга/
- Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улс- Б.Энхсүх /ТЕГ-ын дэд дарга асан/
- Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс- Эрдэнэдаваа /Гадаад харилцааны яам/
- АНУ- Батбаяр / Гадаад харилцааны яам/
- Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улс – Ж.Бямбасүрэн /Хил хамгаалах газрын дарга асан/
- Шинэ Зеланд- Алтангэрэл /Гадаад харилцааны яам/
- Бүгд найрамдах Франц улс -У.Нямхүү /Нэгдүгээр нарийн бичгийн дарга/