БЗД-т 330,000 м2 хогийн ургамлыг цэвэрлэн, 63.9 тонн хог хаягдлыг тээвэрлэж ачуулаад байна

204

Нийслэлийн ерөнхий менежерийн үүрэг болгосон албан даалгавар ажил хэрэг болж дүүрэг бүр “Харшлын эсрэг хамтдаа” уриатай  “Шарилжгүй Улаанбаатар-6” аяны хүрээнд нутаг дэвсгэрийнхээ нийтийн эзэмшлийн зам талбайн зэрлэг ургамлыг цэвэрлэж байна.

[inlinetweet prefix=”Баянзүрх дүүргийн ЗДТГ, дүүргийн НҮГ 1, 2, 3, 4 ОНӨААТҮГ, бүх хороодтой хамтран цэвэрлэгээний ажлыг зохион байгууллаа.” tweeter=”” suffix=””]Баянзүрх дүүргийн ЗДТГ, дүүргийн НҮГ 1, 2, 3, 4 ОНӨААТҮГ, бүх хороодтой хамтран цэвэрлэгээний ажлыг зохион байгууллаа.[/inlinetweet]

Аяны хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 385 аж ахуйн нэгж байгууллага, 125 сууц өмчлөгчдийн холбоод, 28 хорооны 421 хэсгийн ахлагч, үйлчилгээний ажилтан, 1228 иргэн, 30 том оврын машин гарч ажиллаж дүүргийнхээ нийтийн эзэмшлийн зам талбайн 330,000 м2 хогийн ургамлыг цэвэрлэн 63.9 тонн хог хаягдлыг тээвэрлэж ачуулаад байна.

Аяны явцад зарим аж ахуй нэгж байгууллага, сууц өмчлөгчдийн холбоод болон хорооны ажилчид хамтран өөрсдийн боломж бололцоондоо тулгуурлан ойр орчимдоо цэцэг тарих, зүлэгжүүлэх, мод тарих гэх зэрэг тохижилтын ажлуудыг хийж гүйцэтгэсэн юм.

Одоогийн байдлаар Энх тайвны өргөн чөлөө , Бага тойруу гудамж , Цагдаагийн академийн гудамж , Намяанжугийн гудамж , Токиогийн гудамж , самбуугийн гудамж, Доржийн гудамж, Зүүн 4 замаас Искадрелийн хөшөө хүртлэх Энхтайвны өргөн чөлөөний голын ногоон байгууламжны зэрлэг ургамлыг ачиж тээвэрлэлээ.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here