Манай улс далайд гарцтай боллоо

589

Манай улс БНХАУ-ын Тяньжин хотын Дунзянь боомтод эдийн засгийн бүсэд 10 га газар эзэмшихээр болжээ. Манай улс эзэмших газар дээрээ “Монгол тээвэр логистикийн төв” байгуулагдах юм. Төслийн бүтээн байгуулалт ирэх 7 дугаар сард эхлэхээр төлөвлөжээ.

Ингэснээр манай улс далайд гарцтай болгох, далайгаар дамжаад гуравдагч зах зээлрүү гаргах боломж нөхцөл бүрдэж байна гэж үзэж байна. Нөгөө талаар “Тяньжин Монгол тээвэр логистикийн төв” төслийг хэрэгжүүлж Монгол Улсын аж ахуй нэгж байгууллагууд Монгол Улсын онцлогт нийцсэн үйлчилгээг уг логистикийн төвөөр дамжуулж үзүүлэх таатай боломж нөхцөл бүрдүүлэх ажээ. Цаашлаад олон төрлийн бизнесийн үйл ажиллагаа эрхлэх боломж бүрдэнэ.

Зөвхөн логистик, агуулахын үйл ажиллагаа эрхлээд зогсохгүй нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж БНХАУ-ын дотоодын зах зээл болон цаашид экспортод гаргах бүрэн боломж нээх зэрэг эдийн засгийн чухал үр ашигтай юм байна.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here