Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан ШШГЕГ-ын харьяа нээлттэй хаалттай хорих 407-р ангид хүмүүжиж буй ээжүүдийг хүүхдүүдтэй нь уулзуулжээ.
Ээжтэйгээ уулзахаар ирсэн хүүхдүүдийн хамгийн бага нь гурван настай бол хамгийн том нь 18 нас хүрчээ. Эрхээ хасуулаад олон жил болсон есөн ээжийг ар гэрийнхэнтэй нь, хүүхдүүдтэй нь уулзуулж, дурсгалын зураг татуулан, ар гэрийнхэнд нь хадгалуулсан байна.
Энэ удаагийн уулзалтанд ээжтээгээ уулзахын тулд хөдөө орон нутагт амьдардаг хүүхдүүд ч иржээ. Энэ үйл ажиллагааг Үндэсний номын сан, МАХН-ын дарга Н.Энхбаяр нар дэмжин ном, сурах бичиг хандивласан бол Төрийн банк 50 мянган төгрөгийн хадгалжмийн данс нээж өгчээ.