Цагдаагийн алба хаагчид хоёр иргэнийг гавлан, зодож танхайрсан бичлэг олон нийтийн дунд тархсан билээ. Уг бичлэг нь хоёр жилийн өмнөх бөгөөл Цагдаагийн зүгээс шалгалт хийж байгаагаа мэдээлсэн юм.
[inlinetweet prefix=”Харин Хуульзүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар уг асуудалд буруугүй мэтээр өөрийгөө өмгөөлсөн мэдэгдлийг цахим хуудаснаа нийтэлжээ.” tweeter=”” suffix=””]Харин Хуульзүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар уг асуудалд буруугүй мэтээр өөрийгөө өмгөөлсөн мэдэгдлийг цахим хуудаснаа нийтэлжээ. [/inlinetweet]Тэрээр “Цагдаагийн байгууллагад хүний эрхийг дээдэлж, хүнлэг, энэрэнгүй байх явдлыг нэн тэргүүнд тавьж ажиллахыг үүрэг болгосоор ирсэн. Намайг ажил авахаас өмнөх бичлэг тарааж, олон нийтийн бухимдал үүсгэж байгаад харамсаж байна” гэжээ.Нэг ёсондоо тэрээр цагдаагийн байгууллагынхны ёсзүйгүй үйлдэлд уучлалт гуйхын оронд өөрийгөө өмгөөлж, би уг асуудалд хамааралгүй. Намайг ажил авахаас өмнө болсон явдал хэмээн өөрөөсөө зайлуулжээ.
Гэвч Хуульзүйн сайдын уг тайлбар олон нийтийн дургүйцлийг мөн хүргэж байна.