Ашигт малтмал, газрын тосны газраас өчигдөр буюу энэ сарын 29-ний өдөр мэдээлэл хийж ОХУ-аас шатахууны экспортоо зогсоосон учир шатахууны нөөц хомстож байна. Гэхдээ БНХАУ-аас шатахуун татахаар ажиллаж байгаа тухай мэдэгдсэн.
Гэвч өнөөдөр/2021.07.30/ шатахууны үнэ 300 төгрөгөөр нэмэгдэж АИ-92 шатахуун 2050-2100 төгрөгт хүрчээ. АИ-92 шатахуун сарын өмнө 1450 төгрөг байсан бол ийнхүү сарын дотор бараг хоёр дахин нэмэгдээд байгаа юм.
Үүнийг дагаад бүх өрөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өсч, иргэдийн амьдралд хүндхэн ачаалал үүсгэж эхлээд байна. Учир нь олон сараар хөл хорионд, орлогогүй байсан иргэд үнийн хөөрөгдлийг давахад хэцүүднэ. Улмаар иргэдийн ядуурлын түвшин ч нэмэгдэх нөхцөл үүснэ. Уг асуудалд төр засаг ямар арга хэмжээ авах нь одоогоор тодорхойгүй байна.