1-12-р ангийн бүх хүүхэд “Үдийн хоол” хөтөлбөрт хамрагдана

584

УИХ-ын чуулганаар ЕБС-ийн хоол, үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийг өнөөдөр баталлаа. Уг хуулийг баталснаар 800 гаруй ЕБС-д сурч байгаа 600 мянга гаруй хүүхэд “Үдийн хоол”-той болно. Манай улс 2006 оноос хойш 1-5-р ангийн хүүхдийг “Үдийн цай” хөтөлбөрт хамруулж байгаа бөгөөд түүнийгээ өөрчилж “Үдийн хоол” болгож байгаа юм.

Ингэхдээ Засгийн газраас нэг хүүхдэд хоолны зардыг 1200 төгрөг байх санал оруулжээ.  Хүүхдүүд “Үдийн хоол” иддэг болсноор нийгмийн эрүүл мэнийн болоод нийтийн халамжийн чухал ач холбогдолтой гэж хууль санаачлагчид үзэж байна.  Тухайлбал,
Нэгдүгээрт, хүүхэд цатгалан байх юм бол хичээл суралагадаа сайн байна.
Хоёрдугаарт, эрүүл мэндийн чухал ач холбогдолтой. Монголчууд бидний дунд их байгаа зүрх, судасны өвчлөл багасна.

Ер нь уг хуулийг 168 улс хэрэгжүүлдэг бөгөөд 80 гаруй улс оронд “Үдийн хоол”-ыг хүүхдүүдэд үнэ төлбөргүй өгдөг байна.

Хууль 2020 оны 09-р сарын 01-ээс хэрэгжиж эхлөх бөгөөд “Үдийн цай”-г “Үдийн хоол” болгох ажил 2021 оны 09-р сарын 01-ээс хэрэгжиж эхэлнэ. 2022 оны 09-р сарын 01-ээс 5-9-р ангийнхан 2023 оны 09-р сарын 01-ээс ахлах ангийнхан “Үдийн хоол”-д хамрагдаж эхлэх ажээ. Ингэснээр 2023 он гэхэд ЕБС-ийн бүх хүүхэд “Үдийн хоол” хөтөлбөрт хамрагдах юм. 

Үдийн хоол”-ны материалыг дотоодоосоо авах зохицуулалтыг хуулинд тусгаж өгсөн бөгөөд энэ нь жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилготой юм байна.

 

хариулах

Please enter your comment!
Please enter your name here