Караоке, баарнуудыг нээж, паб, лоунж хэлбэрээр ажиллуулна

417
[inlinetweet prefix=”Нийслэлийн Онцгой комисс цахимаар хуралдаж, “Хариуцлагын гэрээ” байгуулж караоке, баарыг нээх санал гаргажээ.” tweeter=”” suffix=””]Нийслэлийн Онцгой комисс цахимаар хуралдаж, “Хариуцлагын гэрээ” байгуулж караоке, баарыг нээх санал гаргажээ. [/inlinetweet]

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Эдгээр байгууллагатай дуу, бүжгийн нэмэлт тоног төхөөрөмж, талбайг ашиглахгүйгээр зөвхөн баар, лоунж, пабны чиглэлийн үйл ажиллагаа эрхлэх, халдвар хамгааллын дэглэмийг мөрдөх чиглэлээр “Хариуцлагын гэрээ” байгуулж, үйл ажиллагааг үе шаттай эхлүүлэх ажлыг зохион байгуулах боломжтой гэжээ. Хамгийн гол нь халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөх шаардлагатайг онцолсон байна.

[inlinetweet prefix=”Өөрөөр хэлбэл, караоке, баарнуудыг лоунж, пабын хэлбэрээр ашиглаж болох ажээ.” tweeter=”” suffix=””]Өөрөөр хэлбэл, караоке, баарнуудыг лоунж, пабын хэлбэрээр ашиглаж болох ажээ. [/inlinetweet]

[inlinetweet prefix=”Сургууль, цэцэрлэг дээр ажиллаж байгаа дархлаажуулалт, шинжилгээний цэгүүдийг нүүлгэнэ” tweeter=”” suffix=””]Сургууль, цэцэрлэг дээр ажиллаж байгаа дархлаажуулалт, шинжилгээний цэгүүдийг нүүлгэнэ[/inlinetweet]

Мөн цахим хурлаар сургууль, цэцэрлэгийн байранд ажиллаж байгаа коронавируст халдварын эсрэг дархлаажуулалт, халдвар илрүүлэх шинжилгээний байнгын цэгийг өөр байрлалд шилжүүлэх талаар хээлцжээ. Үүний тулд цэгүүдийг шилжүүлэх ажлыг зохион байгуулж, дархлаажуулалт болон шинжилгээний үйл ажиллагааг тасалдуулалгүй явуулах нөхцөл боломжийг бүрдүүлж ажиллахыг Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Дүүргийн Онцгой комиссын дарга нарт өгчээ.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here