Хэвлэлийн хурал зарласан иргэн Г.Ган-Очирыг цагдаа нар баривчиллаа

172
Хэвлэлийн хурал зарласан иргэн Г.Ган-Очирыг цагдаа нар баривчилжээ. Иргэн Г.Ган-Очир Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө эрх баригч МАН сонгуулийг хар машинаар луйвардсан талаар мэдээлэл дэлгэсэн юм. Түүнээс хойш иргэн Г.Ган-Очирыг худал мэдээлэл тараасан гэх үндэслэлээр цагдаагаас эрэн сурвалжилж баривчилсан ч түүний гэм бурууг тогтоож чадаагүй байдаг.
Харин иргэн Г.Ган-Очир өнөөдөр/2021.08.04/ 11:00 цагт хэвлэлийн хурал зарлаж, сонгуулийн луйварын талаар болоод аавынхаа нас барсан шалтгааны талаар маш ноцтой мэдээлэл дэлгэнэ гэж байсан ч ийнхүү цагдаа нар БЗД-ийн цагдаагийн хэлтэс рүү ачаад явжээ. 
Иргэн Г.Ган-Очирын эгчийн хэлснээр арваад хоногийн өмнө нас барсан аавыг нь хордуулж алсан талаар болоод НӨАТ-ын сугалаанаас 175 тэрбум төгрөгийг хэрхэн луйвардсан талаар ноцтой баримтууд дэлгэх байжээ. Гэвч цагдаа нар түүнийг ийн баривчилжээ.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here