Засгийн газрын өнөөдрийн хуралдаан дээр хичээлийн шинэ жилтэй холбоотой мэдээллийг хэлэлцжээ. Ингээд 9-р сарын нэгнээс хичээлийн шинэ жилийг эхлүүлэх зайлшгүй шаардлагатай гэж үзсэн байна. Уг асуудлаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл өглөө.
БШУ-ны сайд Л.Энх-Амгалан: 9-р сарын нэгнээс хичээлийг эхлүүлнэ
-2019-2020 онд нийт хичээлийн 47 хувь буюу 75 өдөр хаалттай байсан бол 2020-2021 онд 110 хоног буюу 60-68 хувийг танхимаар хичээллэж чадалгүй алджээ. Нийт 180 орчим хоногийг танхимаар хичээллэдэг ч 60 орчим хувийг алдсан гэсэн үг. Үүнээс үүдэн маш олон эрсдэл, гарз хохирол үүссэн. [inlinetweet prefix=”Дэлхий нийтэд сургуулийн насны хүүхдүүдийн гуравны хоёр нь сурлагын хоцрогдолд орсон гэсэн тооцоо гаргажээ.” tweeter=”” suffix=””]Дэлхий нийтэд сургуулийн насны хүүхдүүдийн гуравны хоёр нь сурлагын хоцрогдолд орсон гэсэн тооцоо гаргажээ. [/inlinetweet]
Манай улсад өнгөрсөн хугацаанд 185 мянган хүүхэд тог цахилгаангүй, утасгүй, интернэтгүйг зурагтгүй байдлаасаа болж хичээлийн хоцрогдолд орсон. Цаашлаад 500 мянга орчим хүүхд цахим хичээлд хамрагдаж чадалгүй хоцрогдсон гэж тооцоолж байна. Тиймээс [inlinetweet prefix=”9-р сарын нэгнээс хичээлийн шинэ жилээ нээнэ. Танхимын болон цахим хэлбэрээр хослуулж явна.” tweeter=”” suffix=””]9-р сарын нэгнээс хичээлийн шинэ жилээ нээнэ. Танхимын болон цахим хэлбэрээр хослуулж явна.[/inlinetweet]
12-17 насны хүүхдүүд болон багш нарын вакцинжуулалт өндөр байгаа учир хичээл сургуулиа нээхэд аюул багатай гэж үзэж байна. Гэвч том эрсдэллүүд ч байна. 0-11 насны хүүхдийн дунд халдвар авах эрсдэл маш өндөр байна гэдгийг тооцоолох ёстой.
Ногоон бүсүүдэд 100 хувь танхимаар хичээллүүлнэ
Цэцэрлэгүүдийг ЕБС-тай хамт нээнэ. Тав хоног танхимаар хичээллэнэ, тав хоног цахимаар хичээллэнэ. Харин ногоон бүсүүдэд 100 хувь танхимаар хичээллүүлнэ. Эрсдэлтэй бүсүүдэд тав тав хоногоор хичээллүүлнэ.
[inlinetweet prefix=”МСҮТ, коллеж, их сургуулиуд 9-р сарын 1-ээс цахимаар эхэлнэ. 9-р сарын 10-аас танхимаар хичээллэж эхэлнэ.” tweeter=”” suffix=””]МСҮТ, коллеж, их сургуулиуд 9-р сарын 1-ээс цахимаар эхэлнэ. 9-р сарын 10-аас танхимаар хичээллэж эхэлнэ.[/inlinetweet]Үүнтэй холбоотойгоор бэлтгэл ажил хангах ёстой. 8-р сарын 15-аас эхлэн сургууль, цэцэрлэгүүд дээрх шинжилгээний төв, дархлаажуулалтын цэгүүдийг зөөвөрлөж, ариутгаж, халдваргүйжүүлэх ёстой.