Шатахууны үнийг шалтгаангүйгээр нэмжээ

360

2019 оны 5 дугаар сарын 28-ны байдлаар шатахууны улсын дундаж үнэ:

-А-80 автобензин 1875 төгрөг/литр,

– Аи-92 автобензин 1980 төгрөг/литр,

-Дизель түлш 2445 төгрөг/литр болж төрөл тус бүр дээр 97-161 төгрөгөөр өсчээ.

Харин ШТС-ууд ингэж үнээ нэмсэн шалтгаанаа газрын тосны үнэ нэмсэнтэй холбон тайлбарлаж буй. Тиймээс Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө  газраас шатахууны худалдаа эрхлэгч томоохон 17 аж ахуйн нэгжүүдэд шалгалт хийжээ. Шалгалтаар Шатахуун түгээх станцууд үнийг шалтгаангүй нэмснийг тогтоожээ. Учир нь

2019 оны 5 дугаар сард ОХУ-ын “Роснефть” компанийн хилийн үнэ:

-А-80 автобензин 665 ам. доллар/тн,

-АИ-92 автобензин 695 ам.доллар/тн,

-Дизель түлш 640 ам.доллар/тн бахйгаа нь өмнөх сартай харьцуулахад тонн тутамдаа 17-52  ам.доллар-аар өссөн үзүүлэлт юм.

Хэдийгээр гадаад хилийн үнэ өссөн ч жижиглэн борлуулалтын үнийг 97-161 төгрөгөөр нэмэгдүүлэх нөхцөл үүсээгүй байна гэж үзжээ.

Мөн ШТС-уудын үйл ажиллагааны зардлыг хянаж үзэхэд Аи-92 автобензин литр тутамдаа дунджаар 30-100, дизель түлш литр тутамдаа дунджаар 270-289 төгрөгийн ашигтай байхад жижиглэн борлуулалтын үнийг нэмэгдүүлсэн нь тогтоогдсон байна.

Гэвч, Газрын тосны бүтээгдэхүүний зах зээлийн хувьд 2019 оны байдлаар зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгч тогтоогдоогүй учраас ШУХТГ-аас шатахууны үнийг шууд хянах эрх хуулиар олгогдоогүй байна.  /Хуулиндаа ШӨХТГ нь зөвхөн зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгчийг судлан тогтоож, зах зээлд нийлүүлж байгаа бараа, бүтээгдэхүүний үнийг хянаж, зохицуулалт хийдэг /

Тиймээс ШӨХТГ-аас шатахууны үнийн өсөлттэй холбоотой асуудалд салбар хариуцсан яам, агентлагаас дараах арга хэмжээ авч ажиллах саналыг Ерөнхий сайд, Шадар сайд, ЗГХЭГ-ын дарга нарт хүргүүлжээ.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here