Сонгодо эмнэлгийн захирал, Зүрхний эмч Б.Болдсайхан “Зүрх мартахгүй” төслийг 2020 оноос хэрэгжүүлж 300 орчим хүүхдэд амьдрал бэлэглэсэн. Тэгвэл тэрээр саяхнаас “Хязгаараас чинад” нэртэй дахин өөр төсөл хэрэгжүүлж эхэлжээ.
Уг төслийн хүрээнд Монголын алслагдсан хилийн сумдын зүрхний мэс засалд орох хүүхдүүдийг үзэж, эмчилж, мэс засал хийж эхэлжээ.
Өнөөдөр л гэхэд Увс аймгийн Баруун туруун, Сүхбаатар аймгийн Асгатын хоёр нялх хүүхдийн зүрхний цоорхой нөхөх мэс засал хийжээ.