Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг автомашингүй өдөр болгох шийдвэрийг Нийслэлийн Засаг дарга гаргажээ. Үүнтэй холбоотойгоор хотын төв хэсгийн авто замын хөдөлгөөнийг зарим газарт түр хязгаарлахаар болсон байна. Захирамжид зааснаар
Д.Сүхбаатарын талбайд “Монгол хүүхдүүд” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулах болсонтой холбогдуулж Д.Сүхбаатарын талбай, Цэцэг төвийн уулзвар, Боловсролын их сургууль, Цаг уурын уулзвар, Амарын гудамж, Туушингийн баруун уулзвар, Олимпийн гудамж, Гадаад хэргийн яамны уулзварын авто замын хөдөлгөөнийг 07.00 цагаас 18.00 цаг хүртэл түр хязгаарлах юм.