УИХ-ын 18-р тойрог/Хэнтий аймаг/, 28-р тойрог/Сонгинохайрхан дүүрэг/-ийн нөхөн сонгуульд оролцох албан хүсэлтээ өгөх хугацаа өнөөдрөөр дуусгавар болж байна.
УИХ-ын нөхөн сонгуульд оролцох хүсэлтэй нам, эвслүүд УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 26.1-д заасны дагуу санал хураалт явуулахаас 60 хоногийн өмнө буюу өнөөдрийн дотор Сонгуулийн ерөнхий хороонд хандан сонгуульд оролцохоо илэрхийлэх ёстой юм.
Сонгуулийн ерөнхий хорооноос өмнө Төрийн аудитын дээд байгууллагаас тогтоосон хугацаанд сонгуулийн мөрийн хөтөлбөр болон хандивын тайландаа дүгнэлт гаргуулдаг бөгөөд энэ удаад нийт есөн нам, нэг эвсэл материалаа өгсөн байна.
Үндэсний аудитын газарт МАН, АН, Үнэн ба зөв нам, Шударга иргэдийн нэгдсэн эвсэл нам, Дэлхийн монголчууд нам, Гэр хороолол хөгжлийн нам, Зөв хүн электорат эвсэл, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Ард түмний олонхийн засаглал нам, Иргэний зориг ногоон нам мөрийн хөтөлбөр, хандивын тайлангаа ирүүлжээ.