Зүүн дөрвөн замын хөдөлгөөнийг төлөвлөсөн хугацаанаас нь өмнө нээлээ

150

Зүүн дөрвөн замын уулзварын шинэчлэлтийн ажлын хүрээнд авто замын хөдөлгөөнийг наймдугаар сарын 16-ныГ хүртэл хааж, засварын ажлыг эхлүүлсэн. Тэгвэл хугацаанаас нь нэг хоногийн өмнө буюу өнөө өглөө 06:00 цагт тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээжээ.

Зүүн дөрвөн замын уулзварын шинэчлэлтийн ажлын хүрээнд зорчих хэсгийн захын 845 метр урт хашлага, эгнээ тусгаарлах L хэлбэрийн 67 метр урт хашлага суулгаж, инженерийн шугам сүлжээний болон борооны ус зайлуулах шүүрт худгийн түвшинг 26 цэгт хучилтын түвшинд тааруулсан. Мөн уулзварын 4680 ам метр талбайд зорчих хэсэгт гарсан дугуйн мөрний ховил болон тэгш бус гадаргууг зорох ажлыг хийлээ.

Үргэлжлүүлэн 47 хүний  бүрэлдэхүүнтэй инженер, техникийн ажилчид болон замчид 13 техник хэрэгсэлтэйгээр авто замын зорчих хэсгийн асфальт бетон хучилтыг хийсэн байна. Мөн авто замын уулзвар, гарцын хэвтээ тэмдэглэгээг түргэн, шуурхай хийж гүйцэтгэжээ.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here