Сүүлийн өдрүүдэд нийтийн эзэмшлийн гудамж, талбайд шинэ ургацын ногоо, жимс зарж зогсох иргэдийг цагдаа нар хөөж, туух үзэгдэл их гарах болжээ. Харин Баянзүрх дүүргээс тарьсан ногооныхоо үр шимийг хүртэж, иргэдэд шинэ, эко хүнсний бүтээгдэхүүн борлуулдаг орон нутгийн худалдаачдыг дэмжиж, дүүргийн хэд хэдэн байршилд худалдаагаа эрхлэхэд таатай орчин, талбайг гаргаж өгөхөөр болжээ.
Маргааш буюу 08-р сарын 16-нд аль байршилд, яаж холбогдож ногоо, хүнсээ борлуулах талаар дэлгэрэнгүй мэдээлэл оруулах болно.
Цар тахлын хүнд цаг үед бид ААН, ЖДҮ эрхлэгчидээ дэмжиж байж сайхан цагийг хамтдаа угтаж чадна. Хааж боож, хөөж биш хамтарч, ойлголцож чадаж байж бид өмнөө тулгарсан асуудлуудыг хамтдаа шийдэх болно гэжээ.