Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Таван толгой түлш” ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа.
Энэ жил “Тавантолгой түлш” ХХК-ийн баруун, зүүн бүсийн үйлдвэр бүрэн хүчин чадлаар ажиллана. Өдөрт 6000 тонн түлш үйлдвэрлэнэ. Одоогоор 13 мянган тоннын нөөцтэй байна. 9-р сарын 15 гэхэд 50 мянган тонныг нөөцөлнө.
[inlinetweet prefix=”Түлшний хөнгөлөлт үргэлжилж 1 тонн шахмал түлш иргэдийн гарт 75 мянган төгрөгөөр очно гэдгийг Ерөнхий сайд онцоллоо.” tweeter=”” suffix=””]Түлшний хөнгөлөлт үргэлжилж 1 тонн шахмал түлш иргэдийн гарт 75 мянган төгрөгөөр очно гэдгийг Ерөнхий сайд онцоллоо. [/inlinetweet]
2021-2022 онд нийслэлийн хэмжээнд 170 гаруй мянган өрх шахмал түлш хэрэглэнэ. 300 өрхийн дунд шахмал түлш борлуулах нэг цэг ажиллана.