“Сонгуулийн маргааш жинхэнэ хямрал эхэлнэ гэж хэлсэн дээ!!
Өдөр тутмын хэрэглээ өндөг, шатахуун, газнаас эхлээд машин тэрэг, байр орон сууц…. бүх зүйлийн үнэ огцом өсөв. Эрх баригчид сонгууль угтаж бэлэн мөнгөөр бороо оруулсан нь үнэ өсөх Нэгдүгээр шалтгаан юм.
– Тэтгэврийн зээлгүй ахмадуудад 1 сая төгрөг
– Хөл хорионы үеэр иргэн бүрт 300.000
-Малчин өрх болгонд 100.000
-Хүүхдийн мөнгө 100.000
-Вакцины урамшуулал 50.000
– Арьс шир, ноос ноолуурын урамшуулал /Малын тооноос хамаарч нэг өрхөд 1 сая орчим/
– МАН-ын нэр дэвшигчийг дэмжээрэй гэж 100,000-200,000….. гэх мэтээр бэлэн мөнгөний нийлүүлэлт нэмэгдсэн нь үнэ өсөх эхний шалтгаан. Баярлаад авсан 100,000 төгрөг чинь буцаагаад цалин, орлогыг чинь үнийн өсөлтөөр үнэгүйдүүлж байгаа нь тэр.
Хоёр дахь шалтгаан:
Хил дээр үүсэн бөөгнөрөл. Саатсан хоногийн тоогоор түрээс, зээлийн хүү, тээврийн зардал эцсийн хэрэглэгч таны худалдан авсан барааны үнэд шингэж байна. Дээрхи үндсэн 2 шалтгаанаас болж өнөөдөр үнэ өссөн бол одоо цаашид дахиад өснө.
Яагаад гэж үү?
Эхний шалтгаан :
Суурь үнэ болох шатахууны үнэ огцом өслөө. Иргэдийн саналыг авахын тулд сонгуулийн өмнө хүчээр барьсан.Маргааш нь нэмэгдсэн. Цаашид шатахууны үнийг дагаад бүх зүйлийн үнэ дахиад өснө. Энэ намрын ургацыг үнэтэй шатахуунаар хураана. Гурилын үнэ өснө. Барилгын материалыг үнэтэй тээвэрлэнэ. Блок өснө.Дагаад байрны үнэ өснө.
Дараагийн шалтгаан:
Хил нээгдэж,гадагшаа чиглэх урсгал нэмэгдснээр долларын ханш өснө. Сургууль цэцэрлэг эхэлснээр урд хөршийн хувцас хэрэгслийн эрэлт нэмэгдэж, юаны ханш хүртэл өснө. Ингээд үнэ өсөх шалтгаануудын дөнгөж эхний өсөлтийг бид үзэж байгаа нь мөсөн уулын зөвхөн орой.Одоо цаана нь үнэ дахиад өсөх хоёр том шалтгаан хүлээж байна. Сонгуулийн маргааш үнэнтэй нүүр тулна гэж хэлсэн байх аа . Хүртэх ёстойгоо л хүртэнэ гэж энэ дээ. Хэдэн жилийн өмнө хийж байсан энэ жагсаал өнөөдрийг зөгнөсөн юм биш үү?
Сэтгүүлч Б.Отгон 2021.08.17