Эрүүл мэндийн яамнаас анхааруулж байна

248

Монгол Улсын хүн амын дунд SARS-CoV-2 вирусийн анхаарал татсан ДЕЛЬТА хувилбарын тархалт эрс нэмэгдэж байгаа тул коронавируст халдварын эсрэг вакцинд хамрагдаагүй иргэд, 12 хүртэлх насны хүүхэд, ахмад настан, архаг хууч өвчтэй хүмүүс “ГЭРЭЭСЭЭ ГАРАХГҮЙ БАЙХ”-ыг зөвлөж байна.

7 сарын эхэнд Улаанбаатар хотод Дельта вирус нийт өвчлөгчдийн 5%, сарын дундаас хойш 10% байсан бол өнөөдөр 50% болон өсчээ.

Дотоод орчинд амны хаалт авч үйлчлүүлдэг газраар “ҮЙЛЧЛҮҮЛЭХГҮЙ БАЙХ”-ыг уриалж байна!!

хариулах

Please enter your comment!
Please enter your name here