Л.Оюун-Эрдэнэ: Богдхан төмөр замыг яаралтай горимоор эхлүүлж, гурван жилийн дотор барьж дуусгана

84
Богдхан төмөр замын барилгын ажлыг өнөөдөр эхлүүлж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцлоо.
Монгол Улсын Засгийн газар энэ сарын 4-ний хуралдаанаараа Богдхан төмөр замын төслийн суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг “Тавантолгой төмөр зам” ХХК-д олгосон билээ. Үүний дагуу барилгын ажлыг өнөөдөр эхлүүллээ.
Богдхан төмөр зам нь Рашаант өртөөнөөс Богдхан уулын урдуур тойрч, Мааньт өртөөтэй холбогдох бөгөөд Төв аймгийн Алтанбулаг, Сэргэлэн сум, Улаанбаатар хотын Сонгинохайрхан, Хан-Уул, Багахангай дүүргийн газар нутгийг дамжин нийт 135.8 км үргэлжлэх юм.
[inlinetweet prefix=”Богдхан төмөр замыг “Тавантолгой төмөр зам” компани барина.” tweeter=”” suffix=””]Богдхан төмөр замыг “Тавантолгой төмөр зам” компани барина. [/inlinetweet] Богдхан төмөр зам нь зургаан зөрлөг, гурван өртөөтэй, нийт 16.6 км урттай газар доогуурх хоёр хонгилтой. Нэг хонгил нь 9.1 км, нөгөөх нь 7.5 км. Уг төмөр замыг Япон, ОХУ-ын хөрөнгө оруулалт болон өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр төлөвлөөд яриа хэлэлцээ хийж байгаа ажээ.  Эхний ээлжинд өөрсдийн нөөц боломжоор эхлүүлэхээр шийдвэрлээд байгаа юм байна.
Уг төмөрзам ашиглалтад орсноор Улаанбаатар хотын түгжрэл буурч, дагуулж, хаяа хотууд хөгжихөөс гадна, Монгол Улсын нутг давсгэрийг дайрсан эдийн засгийн коридор хөгжих зэрэг маш олон давуу талтай гэж үзэж байна. 

хариулах

Please enter your comment!
Please enter your name here