Д.Сарангэрэл БОАЖ-ын сайд байхдаа ШИНЭ ЖИЛ-ээр ховор ан амьтан агнах тушаал гаргажээ

292

Тэрээр сайд байхдаа ховор ан амьтан агнах зөвшөөрлийн тоо хэмжээг огцом нэмж, үүнийгээ олон нийтээс нуухын тулд тушаалаа шинэ жилийн баяртай давхцуулан гаргажээ. Монголд байтугай дэлхийд ховордож буй угалз, тэх агнах зөвшөөрлийг яг ийм байдлаар үе үеийн байгаль орчны сайдууд нэмсээр сүүлийн 5 жилд Монгол улсаас агнасан аргаль, тэхийн тоо 3 дахин нэмэгдсэн байна.

Өнөөдрийн байдлаар Монгол улс нэг жилд 200 орчим аргаль, янгирыг гадныханд агнуулж байна. Маш өндөр үнээр агнуулдаг учраас тусгай зөвшөөрөл олгодог БОАЖЯ-ны эрх мэдэлтнүүд болоод зуучлагч компани, хувь хүмүүс дундаас нь ихээхэн ашиг олдог. Энэ талын мэдээлэл сөхөгдөнгүүт БОАЖ-ын сайд асан Д.Сарангэрэл амьтан агнахыг нүгэлд тооцдог.

Хэрвээ хүүгийнхээ компанид амьтан агнах зөвшөөрөл өгсөн бол ”тэнгэр ниргэг” гэж олон нийтийн сүлжээнд мэдэгдсэн. Гэвч тэрээр өөрөө тэнгэрт ниргүүлмээр олон ангийн тусгай зөвшөөрөл олгожээ.Дэлхийн зах зээлд 200,000 $ хүрдэг Аргаль, Угалзыг Монгол улс 2014 онд 28 толгойг л агнах зөвшөөрөл олгож байжээ.

Гэвч жилээс жилд тоо нь нэмэгдсээр 2019-2020 онд БОАЖ-ын сайдаар Н.Цэрэнбат,Д. Сарангэрэл нар ажиллах үед тус бүртээ 91 толгой болсон. Сүүлийн 5 хан жилийн дотор 3 дахин нэмэгдсэн гэсэн үг.Янгир буюу тэх агнах зөвшөөрлийг 2014 онд 41 толгойг олгож байсан бол 2020 онд Д.Сарангэрэлийг сайд байх үед 117 тоо толгойд хүргэсэн нь урьд хожид байгаагүй тоо юм. Д.Сарангэрэл ховордсон ан амьтадыг агнах хуваарийг батлах сайдын тушаалыг 2020 оны 12-р сарын 30-ны өдөр гаргажээ.

Шинэ жилийн баяр тэмдэглэж суух хооронд Байгаль орчны сайд нь ховор ан амьтадыг олноор нь агнах тушаал гаргаж байжээ.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here