“Андлалын өргөө”-г буулгаж, 2 тэрбум төгрөгийг гүйцэтгэгч компани эргэн төлөхөөр болжээ

630

Хэнтий аймгийн Батноров суманд Хүлэг баатар Боорчи-Андлалын өргөө цогцолборыг 2019 оноос барьж эхэлсэн ч өнөөдөр уг хөшөөг нураажээ. 

Улсын төсвийн хоёр тэрбумын хөрөнгө оруулалтаар баригдсан уг цогцолбор анхны зураг төслөөсөө огт өөрөөр баригдаж, олон нийтийн дургүйцлийг хүргээд байсан юм. 

Гэвч төсөл хэрэгжүүлэгчид цогцолборын ажил бүрэн дуусаагүй байсан гэх тайлбар өгч байсан ч цаашид үргэлжлүүлэн барих боломжгүй болжээ.

Учир нь МУСГЗ зураач, Д.Эрдэнэбилэг  нас барахаасаа өмнө хийсэн “Андлалын өргөө” бүтээлийн оюуны өмчийг ашиглах эрхийг Монгол улсад хэнд ч өгөхгүй байх шийдвэрийг түүний гэр бүлийнхэн гаргасан байна.

Тэрээр уг бүтээлээ бүрэн дуусгаж чадаагүй бөгөөд дотор засал болон хөшөөний гадаад хэсгийг цэвэр өөрийн гараар хийхээр төлөвлөж байжээ.

Харин түүний дуусгаж чадаагүй бүтээлийн зураг цахим орчинд тарж, маш их шүүмжлэл өрнөж байгаад түүний ар гэрийнхэн харамсаж байгаагаа илэрхийлж оюуны өмчөө ашиглуулахаас татгалзжээ.

Мөн энэхүү оюуны өмчөө Өвөрмонголчуудад худалдаж байгаа бөгөөд үүгээрээ улсын төсвөөс авсан мөнгөө эргүүлэн төлөх юм байна.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here