Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хэд хэдэн диполмат төлөөлөгчийн газар, элчин сайдын яамны төлөөлөгчийг татах ажиллагаа явуулж байгаа талаар мэдэгдлээ. Энэ дагуу Хөх хотын консул Д.Мөнх-Эрдэнийг татах шийдэрийг дөнгөж сая Засгийн газраас гаргажээ. Мөн Байнгын хорооноос гаргасан шийдвэрийн дагуу дахин хэд хэдэн газрын төлөөлөгчийг татах юм байна.
Хөх хотын консул Д.Мөнх-Эрдэнэ хятадын гаалийн татвараас зайлсхийж машин оруулж, зарсан гэх үндэслэлээр хятадад шалгагдаж байжээ. Тиймээс эргүүлэн татах шийдвэр гаргасан байна.
Дахиад 69 хүний жагсаалт байгаа бөгөөд тэдгээрийг шалгуулах хүсэлтийг цагдаагийн байгууллагад өгсөн байна.