Баянзүрх дүүргээс хэрэгжүүлж буй “Хашаандаа сайхан амьдаръя” төслийн хүрээнд танилцуулж буй дараагийн айл бол тус дүүргийн 6-р хорооны иргэн Ж.Баатарсүрэн.
Тэрээр 20 гаруй жил хороондоо амьдарч байгаа бөгөөд тэрээр гэрийн ойр орчмоо зүлэгжүүлж, моджуулах, цэцэгжүүлэх ажлыг өөрийн санаачилгаараа хийсэн байна.
Тэрээр хэлэхдээ:
Ногоон байгууламжийг өөрийн хүсэлтээр үр хойч үедээ мөн өөрөө мод цэцэг тарих маш их дуртай учраас хийж бүтээхээр шийдсэн.
Мод тарих нь хүнээс маш их тэвчээр тэсвэр хөдөлмөрийг шаарддаг. Нэг мод тарихад хоёр жил зургаан сар шаардагддаг. Харин хийж байгаа зүйлийг минь дэмждэг, хамт хийж бүтээлцэх хүсэл эрмэлзэлтэй олон олон хүмүүс байгаад маш их баярладаг, гэжээ.
Ж.Баатарсүрэн 6-р хорооныхоо төлөөлөгч, засаг дарга нартай хамтран хороондоо ногоон байгууламж хийх зорилго тавин ажиллаж байна. Улмаар хороо болон дүүрэгтээ ногоон байгууламж бий болгохыг хүсдэг байна.