Өвөлжилт хүндрэх магадлалтай учир малаа эдийн засгийн эргэлтэнд оруулж, даатгалд хамруулахыг уриаллаа

622

Энэ жил улсын хэмжээнд нийтдээ 1.3 сая тонн өвс, 1.6 тонн сүрэл, 13.000 тонн ногоон тэжээл, 95.9 мянган тонн үйлдвэрлэлийн тэжээл, 98 мянган тонн гар тэжээл, 132 мянган тонн хужир бэлтгэхээр төлөвлөсөн бөгөөд гүйцэтгэл 13 хувьтай байна. Харин малчдын өөрсдийн бэлтгэл 80 гаруй хувьтай байгааг онцоллоо.


Ус цаг уур, орчны шинжилгээний газраас өгсөн мэдээллээр өвөлжилт амаргүй байх төлөв харагдаж байна. Энэ жил хур бороо ихтэй байсан учраас газрын хөрс нэлээн чийгтэй, намар эрт сэрүүсэх цаг агаарын төлөв харагдаж байгаагаас дүгнэхэд өвөлжилт хүндэрч болзошгүй гэж үзэж байгаа ажээ.

Тиймээс малчид малаа эдийн засгийн эргэлтэд оруулах, эрсдэлээс сэргийлэх, малын индексжүүлсэн даатгалд хамруулахыг ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан уриаллаа.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here