Ц.Эрдэнэбаяр: Шатахууны нөөц багассан ч үнэ нэмэгдэхгүй

151

АМГТГ-аас шатахууны нөөц, үнийн асуудлаар мэдээлэл хийж байна. АМГТГ-ын орлогч дарга Ц.Эрдэнэбаяр “Монгол Улсын хэмжээнд шатахууны ердийн хэрэглээний 28 хоногийн нөөцтэй байна” хэмээн мэдэгдэв. 

28 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэйгээс А-80 автобензин 39, АИ-92 автобензин 19, дизелийн түлш 33, ТС-1 онгоцны түлш зургаа хоногийн нөөцтэй байна. Өнгөрсөн долоо хоногт олон улсын томоохон биржүүд дээр нэг тонн түүхий газрын тосны үнэ 5215.02-531.87 ам.доллар буюу баррель нь 67.50-72.86 ам.долларын хооронд хэлбэлзсэн байна.

АМГТГ-ын орлогч дарга Ц.Эрдэнэбаяр: 

-АИ-92 автобензинээ импортоор авдаг. ОХУ-ын Роснефтийн Ангарск дахь салбар үйлдвэр урсгал засварт орсонтой холбогдуулан нийлүүлэлт багассан. Гэхдээ Хятадын “Петро Чайна” компаниас АИ-92 автобензин худалдаж авч байна. Ачилт хийгдсэн, нааш ирж яваа.

Иргэдийн хэлээд байгаа шиг хомстол үүсээгүй. Харин шатахууны нөөц багассан, үнэ нэмэгдэхгүй. Учир нь өнгөрсөн 7, 8 дугаар сард нефтийн үнэ 35 ам.доллароор буурсан үед худалдаж авсан тул шатахууны үнэ нэмэгдэхгүй. Нийслэлийн хэмжээнд байгаа 73 ШТС-уудаас мэдээлэл авахад 13 нь АИ-92 худалдаалахгүй байгааг мэдэгдсэн байгаа. Цаашид шатахууны хомсдол үүсэхгүй. 

хариулах

Please enter your comment!
Please enter your name here