ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү хүнд өвчтэй хүмүүст хийхээр хувиарлагдсан Pfizer вакциныг арын хаалгаар эрүүл хүмүүст хийлгэсэн баримтыг дэлгэж байна.
Корона вирусын эсрэг вакцин Монголд орж ирсэн анхны үед олдоц муутайгаас жирийн иргэд Хятад болон Астразенека вакциныг сонголтгүйгээр хийлгэсэн. Спутник вакциныг цөөн иргэд мөнгө төлж хийлгэж байсан ч хүртээмж мөн л муутай байсан. Харин Монгол улсад цөөн тоотой ирсэн Pfizer вакциныг зөвхөн хүнд өвчтэй хүмүүст хийх шийдвэр төрөөс гарсан.
Үүнд: Бөөрний аппаратад ордог, элэг бөөр зэрэг цул эрхтэн шилжүүлэн суулгасан, эсвэл зөвхөн хорт хавдартай хүмүүст хийлгэхээр болсон билээ. Энэ дагуу УНТЭ болон Хавдар судлалын үндэсний төв өөрсдийн хяналтад байдаг бүртгэлтэй хүмүүст тодорхой хувиар гарган Pfizer вакциныг хийлгэсэн.
Гэвч вакцины нэг хэсэг нь жинхэнэ эзэддээ хүрээгүй байж магадгүй боллоо. Учир нь дээрхи хүнд өвчтэй хүмүүст зориулсан Pfizer вакциныг Хавдар судлалын үндэсний төвийн захирал Н.Эрдэнэхүү өөрийн цохолтоор эрүүл хүмүүст хийлгэсэн байна.
Тухайлбал: ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүүгийн тамга, гарын үсэгтэйгээр 2021.03.31-нд 21 хүнд, 2021.04.01-нд 10 хүнд, 2021.04.05-нд 12 хүнд … гэх мэтээр өдөрт 10-20 хүнд Pfizer вакцин хийлгэсэн байна. Ингэхдээ нэг хүнээс өндөр төлбөр авч хийлгэсэн гэх яриа ч байдаг.
Н.Эрдэнэхүүгийн цохолтоор Pfizer хийлгэсэн хүмүүсийн нэр регистрийн дугаар, утасны дугаар үлджээ. Эдний дунд 9911 дугаартай иргэд ч олноор харагдаж байгаа юм. Хүнд өвчтэй хүмүүст зориулагдсан Pfizer вакциныг ХСҮТ-ийн захирал хэрвээ мөнгө авч эрүүл хүмүүст хийлгэсэн бол хариуцлага хүлээх ёстой. Үүнээс болж Pfizer хийлгэх заалттай хүнд өвчтэй хөдөө гадааны хүмүүс уг вакциныг хийлгэж чадалгүй эрүүл мэндээрээ хохирсон ч юм билүү?
Энэ асуудалд ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү та тайлбар өгнө үү!!
Эх Сурвалж:Онч.мн мэдээний сайт