“Digital Nation-2021” арга хэмжээн дээр Дрон болон Гэрлийн үзүүлбэр үзүүлж, “e-Mongolia”-гийн шинэчилсэн хувилбарыг танилцуулна

609

Монгол Улсын Засгийн газар “Цахим Үндэстэн” болох уриалгыг олон нийтэд дэвшүүлж, төрийн 56 байгууллагын 540 үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж, “e-Mongolia” системд нэгтгээд байгаа билээ.

Энэ хүрээнд “ICT EXPO”-гийн цар хүрээг нь улам өргөжүүлж, цахим шилжилтэд түүчээлэх үндэсний арга хэмжээ болгон, “Digital Nation-2021” нэр дор зохион байгуулж байна.

Тус арга хэмжээг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Соёлын яам болон үндэсний 100 гаруй компани нэгджээ.

Арга хэмжээний үеэр, Дрон болон Гэрлийн үзүүлбэр, “e-Mongolia”-гийн шинэчилсэн хувилбарыг танилцуулахын зэрэгцээ 5G сүлжээнд шилжих, олон нийтэд танилцуулах арга хэмжээ болно. Түүнчлэн цахим спорт,соёл урлагийн хэсэг зэрэг олон нийтийг хамарсан өргөн хэмжээний үйл ажиллагаа болох гэж байна. 

Мөн “Digital Nation – 2021” цахим шилжилтэд түүчээлэх үндэсний арга хэмжээний үеэр салбарын өнгөрсөн, одоо, ирээдүйг хэлэлцэх, цаашид өсөн нэмэгдэх мэдээллийн технологийн салбарын ач холбогдол, бусад салбаруудтай уялдаа холбоог нягтруулах бодлогын хэлэлцүүлэг, форум зохион байгуулагдах юм.

“Digital Nation – 2021” арга хэмжээ “Хүүхдийн парк”-т 09-р сарын 17, 18, 19-ний өдрүүдэд зохион байгуулагдана.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here