Монгол улсад 8,366 гаруй сонсголын бэрхшээлтэй иргэн, 12 671 хэл ярианы бэрхшээлтэй иргэн байна

485

Жил бүрийн есдүгээр сарын сүүлийн 7 хоногт ОУ-ын сонсголын бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрүүдийг тэмдэглэдэг уламжлалтай. Энэ жил дэлхий нийт “ӨӨДЛӨН ДЭВЖСЭН СОНСГОЛГҮЙ ОЛОН НИЙТИЙГ АЛДАРШУУЛЪЯ” уриатайгаар энэ өдрүүдэд тэмдэглэж байна. 

Сонсголын бэрхшээлтэй иргэдийн Дэлхийн холбоо (WFD)-ны анхны конгресс 1951 оны есдүгээр сард Италийн Ром хотноо чуулж  есдүгээр сарын сүүлийн өдрүүдийг Олон улсын сонсголгүй иргэдийн долоо хоног болгож, 1958 оноос эхлэн тэмдэглэдэг болжээ. Манай улс  энэ өдрийг 12 дахь жилдээ тэмдэглэж байна. 

Мөн НҮБ-аас 2018 онд  Олон улсад дохионы хэлний өдрийг тэмдэглэж байхаар есдүгээр сарын 23-нд шийдвэрлэсэн. Манай улс ч жил бүрийн энэ өдрийг “Монгол дохионы хэлний өдөр” болгон тэмдэглэсээр ирлээ.  Монгол дохионы хэл бол сонсголын бэрхшээлтэй иргэдийн төрөлх хэл. Энэ хэлээрээ нийгмийн бүхий л харилцаанд оролцох эрхтэй. Манай улс ч холбогдох хуулиндаа /ХБХЭХ 12.1-р зүйл/ ингэж заасан байдаг.

Тиймээс дохионы хэлийг түгээн дэлгэрүүлж, хүртээмжтэй орчин бүрдүүлэх нь сонсголгүй иргэдийн эрхийг хангаж буй гол хэлбэр юм. Харамсалтай нь сонсголгүй иргэд эх хэлээрээ боловсрол эзэмших, зайлшгүй хэрэгцээт төрийн ажил үйлчилгээнд орчуулгийн үйлчилгээ авах зэрэг нь хангалтгүй байна.  Энэ тал дээр төрийн дэмжлэг, оролцоо дутмаг байгааг холбогдох ТББ, иргэд байгууллагууд хэлж байна.  

Монгол улсад 8,366 гаруй сонсголын бэрхшээлтэй иргэд, 12 671 хэл ярианы бэрхшээлтэй иргэд байна. Тэдний 600 гаруй нь 17 хүртэлх насны хүүхэд байна.  

Эдүгээ манай улсад дөнгөж 20 шахам монгол дохионы хэлний хэлмэрч л байна. Сонсголгүй иргэдийн иргэний нийгмийн байгуулагуудаас гадна Монгол улсын хэмжээнд монгол дохионы хэлний хэлмэрч бэлтгэж байгаа сургууль байхгүй байна. 

хариулах

Please enter your comment!
Please enter your name here