Халдвар авсны дараа хэт ачаалалтай дасгал хийх нь уушгинд сөргөөр нөлөөлнө

467

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд коронавирусийн халдвар авсан 296 766 тохиолдол бүртгэгджээ. Коронавируст халдвараар өвчлөөд эдгэрсэн иргэд эрүүл мэндийн байгууллагад үзүүлээд тохирсон сэргээн засах эмчилгээ хийлгэж байна. Гэвч ихэнх иргэд өөрсдөө, сайн дураараа  сэргээн засах эмчилгээг гэрээрээ хийж буй. Ингэхдээ зарим иргэн, тэр дундаа залуучууд алдаа гаргаж, биедээ хэт их ачаалал өгч байгаа талаар Эрүүл мэндийн байгууллагаас анхааруулжээ.

Учир нь коронавирусийн халдвараар өвчлөөд, эдгэрээд удаагүй байхдаа спортын хурд, хүч шаардсан дасгал, багийн тоглоом тоглож биед ачаалал өгөх нь эсрэг заалттай ажээ.

Халдварын улмаас өвдөж эдгэрсний дараа дасгал хөдөлгөөнийг бага эрчимтэй хийх учиртай. Хурд хүчээ аажмаар нэмэгдүүлээгүйгээс, урьдын адил хэт ачаалалтай дасгал хийснээс болж уушги хэтэрхий ачаалж, эргэн сэргэж буй уушгинд сөргөөр нөлөөлж, мэдрэл сульдлын хам шинж даамжирч байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судлаачид онцгойлон тэмдэглэжээ. Иймд иргэд  коронавируст халдвараар өвчлөөд, эдгэрснийхээ дараа эрүүл мэндийн байгууллагын зөвлөгөөг дагаж, дасгал хөдөлгөөний эрчмээ тохируулахыг зөвлөжээ.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here