Өршөөлийн хуульд хамрагдсан иргэд торгуулийнхаа 50 хувийг төлөх хугацаа дуусахад гурав хоног үлджээ.
Уг хуульд зааснаар 2017 оны долдугаар сарын 1-ний өдрөөс 2021 оны зургаадугаар сарын 24-ний өдрийн 00:00 цагаас өмнө Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийг зөрчсөн хүн 2021 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс өмнө торгох шийтгэлийн төлбөрийн 50 хувийг төлсөн бол үлдсэн хувийг өршөөн чөлөөлөх юм.
Иймд жолооч та үлдсэн хугацаанд 2017 оны долдугаар сарын 1-ний өдрөөс 2021 оны зургаадугаар сарын 24-ний өдрийн 00:00 цагаас өмнө замын хөдөлгөөний дүрэм зөрчин торгуульсан бол төлбөрийн дүнгийнхээ 50 хувийг төлж, үлдсэн хувиа хөнгөлүүлэх боломжтой.
Торгуулийн мэдээллийг smartcar.mn болон torguuli.police.gov.mn хаягаар шалгах боломжтой.