Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан болж, 40 гаруй асуудал хэлэлцэж байна.
Дөнгөж сая хуралдаанаас БНХАУ-ын Хонгконг хотод суух Ерөнхий консул С.Эрдэнийг эгүүлэн татах шийдвэрийг гаргажээ. Ерөнхий консул С.Эрдэнэ Вена дахь Элчин сайдын яаманд атташегаар ажиллаж байхдаа 2004 онд хар тамхи тээвэрлэсэн хэргээр ХБНГУ-ын Лейпциг хотын Гаалийн байгууллагад саатуулагдан шалгагдаж байжээ.
Эргүүлэн татаж буй элчин сайд, консул, төлөөлөгчид бүгд хууль бус бараа тээвэрлэлт, наймаа болон хэрэг зөрчилд нэр холбогдсон боловч одоог хүртэл Дипломат төлөөлөгчийн газарт ажиллаж байгаа юм. Тиймээс албан тушаалтнуудыг холбогдох хууль тогтоомжийн дагуу эгүүлэн татах, төрийн албанаас нэн даруй халах, хариуцлага хүлээлгэхийг Засгийн газраас чиглэл болгосон билээ.