Засгийн газрын ээлжит хуралдаанаар 2021 оны төсвийн төсөөллийг хэлэлцжээ. Сангийн сайд Б.Жавхлан ирэх оны төсвийн талаар мэдээлэл танилцууллаа.
Ирэх оны төсвийн онцлог нь цар тахлын үеийн эдийн засгийн уналтыг тогтворжуулах зорилготой. Ирэх онд хөгжлийн төсөв хийж байна.
Ирэх оны эдийн засгаас бүх нийтээрээ тэлэлтэй жилийг хүлээж байна. Найман чиглэлээр төсвийн шинэчлэлийн зорилт тавьж байна.
- Төрийн өмчит компаниудад бүтцийн шинэчлэл хийнэ.
- халамжаас хөдөлмөрт шилжих бодлогыг үргэлжлүүлнэ.
- хувийн хэвшлийн үүрэгтэй чиг үүргийг төр хэрэгжүүлэхээ болино
- төсвийн зарцуулалтын үр ашгийг сайжруулна
- урсгал зардал ихтэй хөрөнгө оруулалтыг зогсооно
- Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад онцгой анхаарна
Бидний гол эрдэс баялгуудын үнэ сайн байгаа ч нүүрсний экспорт муу байна. Харин ирэх жил хамгийн боломжит дээд хэмжээгээр экспортлохыг зорьж байна” гэв.
Хүүхдийн мөнгийг халамжаас хуримтлал руу шилжүүлэх бодлогын хүрээнд ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс сонголттойгоор өгнө. 100 мянган төгрөг хүртэл авч хэрэглэж болно эсвэл хувааж хуримтлуулж болно. Хадгаламжийн даатгалын корпорацад бүрэн даатгагдаж хамгаалагдсан байх болно.
2021 оны долдугаар сараас 50 хувь нь хадгаламж руу шууд шилжиж үлдсэн хувийг сонголттой олгоно.
Ирэх онд тэтгэвэр, тэтгэмж нэмэгдэхгүй. Халамжийн давхардлыг арилгана. Харин Эрүүл мэндийн салбарт 1.5 их наядыг тусгадаг, үүн дээр нэмж 250 тэрбумыг тусгаж байна. Төрийн өмчит 108 компани байна. Эдгээр компаниудын үр өгөөжийг нэмэгдүүлнэ. Энэ жил дээрх төрийн өмчит газрууд 180 тэрбумыг төвлөрүүлсэн бол ирэх онд 480 тэрбумыг төвлөрүүлэхээр тусгасан.
Ирэх онд шинээр эхлэх 1084 төслийн их наяд гаруй, өмнөх оны мөн их наядын хөрөнгө оруулалт хийнэ. Нийт 2.4 их наядын хөрөнгө оруулалт хийнэ. Ихэнх нь дэд бүтэц рүү чиглэсэн хөрөнгө оруулалт байна.