Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санал болгосон Үндсэн хуулийн өөрчлөлтийг наадмын дараа хэлэлцэх саналыг МАН-ын бүлгийн хурлаараа авч хэлэлцээд дэмжжээ. Ингэснээр Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг наадмын дараа буюу 07-р сарын 16-аас эхлүүлэхээр тогтжээ. Түүнээс өмнөх ажлын өдрүүдэд Төрийн байгуулалтын байнгын хороо болон Үндсэн хуулийн өөрчлөлтийн ажлын дэд хэсгүүд хуралдах юм.
Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөл дээр долоон байнгын хороо, ажлын дэд хэсгүүдийн хуралдаанаас нийт 100 орчим зарчмын зөрүүтэй санал гаргажээ. Эдгээрийг нэгтгэх, цэгцлэх, томъёолох шаардлага тулгарч байгаа юм.
Харин УИХ-ын Хаврын чуулганыг 07-р сарын 05-нд хааж, ээлжит бус чуулганыг нээхээр тогтлоо.