Орон гэргүй 139 иргэнийг бүртгэлжүүлж, 40 иргэнийг бичиг баримттай болгожээ

731

“Гэртээ харих зам” хөтөлбөрийн хүрээнд БЗД-ийн нутаг дэвсгэрт амьдарч байгаа гэр оронгүй тэнэмэл иргэдийг олж илрүүлэх, бүртгэлжүүлэх, эрүүл мэндийн үзлэгт хамруулах, бичиг баримтжуулах ажлыг зохион байгуулжээ.

Энэ үеэр БЗД дэх Цагдаагийн 1,2,3 дугаар хэлтсийн албан хаагчид тэнэмэл иргэдийг олж илрүүлэн нийт 139 иргэнийг асуумжийн дагуу бүртгэлжүүлсэн бол Улсын бүртгэлийн хэлтсээс бичиг баримтгүй 40 иргэнийг бичиг баримттай болгожээ.

Түүнчлэн дүүргийн нутаг дэвсгэрт халуун усны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүд 4 цэгт зөөврийн төхөөрөмж тавин 161 тэнэмэл иргэнийг усанд оруулж, 48 тэнэмэл иргэний үсийг зассан байна. 

Мөн энэ үеэр Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг Энэрэл эмнэлгийн яаралтай тусламжийн эмч сувилагч, ЭМТ-ийн  ДОХ/БЗДХ-ийн кабинетийн эмч сувилагч нар, Солонгосын үндэсний сүрьеэгийн нийгэмлэгийн эмч нарын бүрэлдэхүүнтэйгээр хийжээ.

Дээрх ажлыг Нийслэлийн БЗД-ийн ЗДТГ, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, дүүрэг дэх Цагдаагийн 1,2,3 дугаар хэлтэс, Эрүүл мэндийн төв болон Бүртгэлийн хэлтэс хамтран зохион байгуулжээ.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here