Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж нарын хүмүүс танилцууллаа.
Шатахууны хомстол, шахмал түлшний хүрэлцээ муу байгаа асуудал зэргээс үүдэн иргэд олон нийт бухимдалтай байна. Үүнээс үүдэн холбогдох сайд нарт хариуцлага тооцох ёстой гэсэн байр суурь ч ч нийгэмд үүсээд байна.
Уг асуултад ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж:
-Шатахууны хомстолд оруулсан нь гадаад хүчин зүйлсээс шалтгаалж байгаа. Хариуцлагын асуудал ярьж байгаа. Яг сайд нарын түвшинд хариуцлагын асуудал ярьдаг хүн нь Ерөнхий сайд. Одоохондоо тийм асуудал яригдаагүй. Цаашид ажил сайжруулах арга хэмжээ авна.
Миний хувьд улс төрд нэлээд хэдэн жил боллоо. Ийм олон хямрал гарч байгаагүй. 1990 оноос хойш 4 дэх хямрал болж байна. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар сайн дураараа Боловсрол, шинжлэх ухааны Төрийн нарийн бичгийн дарга Д.Батбаатар ажлаа өгөөд байна. Тэрнээс биш бусад дарга нар ажлаа өгсөн зүйл байхгүй.