“Таван толгой түлш” ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэлийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх ажлыг хэсгийг ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж ахлахаар болсон. Ажлын хэсгийн ахлагч нийслэлийн удирлагуудтай өргөтгөсөн хурал хийжээ.
Энэ үеэр, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж ажилгүй байгаа дүүргийн орлогч, иргэдийн хурлын төлөөлөгч нарыг ажилтай болгож түлшний ажилд татаж оруулахыг үүрэгджээ. Бүх талаас хяналт тавих хэрэгтэйг ч хатуухан санууллаа. Мөн түлш борлуулах цэгийн сонгон шалгаруулалтыг оройтуулж хийсэн нь алдаа болсныг сануулаад борлуулалтын цэгийн тоог 412 болж нэмжээ.
Улмаар цэгийн тоо энэ 7 хоногийн сүүлээр 450 болно, цаашдаа 600 болгохоор бүх бэлтгэл ажлыг хангасныг Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан танилцууллаа. Цаашлаад өвлийн оргил ачааллын үед 300 өрхийн дунд нэг цэг байхаар тооцож дээрх асуудалтай холбоотойгоор дүүргүүдийн удирдлагаас бүрдсэн Ажлын хэсгийг нийслэлд байгуулж, өдөр тутам мэдээ мэдээллээ нэгтгэн, үүсэж буй асуудлыг тухай бүрд нь шийдвэрлэж ажиллахаар болжээ.
Ингэснээр шахмал түлшний борлуулалтын цэгүүд дээрх иргэдийн бөөгнөрөл, дараалал байхгүй болжээ.