Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцийг барихад 250 малчин өрх, 630 түүх дурсгалын газрыг хөндөнө…
Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцийг БНХАУ-ын 288 сая долларын хөрөнгө оруулалтаар барихаар болоод буй.
Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр “Power Construction Corporation of China Ltd” компани шалгарч 61 сарын хугацаанд буюу 2022-2025 оны хооронд барьж дуусгахаар төлөвлөөд байгаа юм. Уг станц ашиглалтад орсноор манай улс ОХУ-аас эрчим хүч импортлох зовлонг мартана гэж үзэж байна.
Баян-Өлгий аймгийн Баяннуур суманд 145 малчин өрх, Увс аймгийн Өмнөговь суманд 113 айл өрх байгаа бөгөөд хамгийн багадаа 15-25 км зайд нүүлгэн шилжүүлэх тооцоо гарчээ.
Үүнээс гадна дээрх малчин айл өрхүүдийн хашаа хороо, хадлангийн талбай, бэлчээр хиймэл нууранд живнэ.
Уг нь малчдыг нүүлгэн шилжүүлэхэд 2-16 сая төгрөгийн нөхөн олговор олгохоор төсөл гүйцэтгэгчид тооцоолсон байна. Гэвч малын бэлчээр, ус, хадлангийн талбай, хашаа хороогоо алдсан малчдад энэ нь нөхөн олговор болж чадахгүй байгааг малчид хөндөж байгаа ажээ.