Н.Анхбаяр: Эрээн хотын бүх хүнийг шинжилгээнд хамруулсны дараа хил нээх асуудал яригдах нь

384

Замын-үүд боомтын үйл ажиллагааг түр хаасан асуудалд ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр тайлбар өгчээ.

ГХЯны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр:

-БНХАУ-ын Эрээн хотын Хуйтун логистикийн төвд коронавирусийн халдвар бүртгэгдсэн байна. Үүнтэй холбогдуулан авто замын боомтын хөдөлгөөнийг хязгаарласан. Гэхдээ төмөр замын боомтын үйл ажиллагаа хэвийн явагдаж байна.

Эрээн хотын бүх хүнийг шинжилгээнд хамруулах бөгөөд нэг хүнээс гурван удаа шинжилгээ авах юм байна. Тиймээс цаг хугацаа нэлээд орох нөхцөл байдалтай байна.

Бид өнөөдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруйтай холбогдсон. Элчин сайдын зүгээс “Бидэнд төвөөс авсан албан ёсны мэдээлэл ирэхээр хэлнэ. Хилийн боомтыг нээх хугацааг хэлж мэдэхгүй, шинжилгээний хариунаас хамаарна” гэсэн мэдээллийг өгөөд байна.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here