НӨАТ-ын буцаан олголтоор бусад татвараа шимтгэлгүй төлөх боломжтой

393

Энэ оны гуравдугаар улиралд урьдчилсан байдлаар 1,120,907 иргэнд 56.3 тэрбум төгрөгийн НӨАТ-ын буцаан олголтыг аравдугаар сард багтаан иргэдийн дансанд шилжүүлэхээр болжээ.

Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн худалдан авалтад төлсөн буцаан олгох журамд “Албан татвар төлөгчийн буцаан олголт авах урамшууллын дүнгээс татвар төлөгчийн хүсэлтээр бусад төрлийн албан татвар, төлбөр, хураамжид суутган тооцож болно” гэсэн нэмэлт, өөрчлөлт орсон. Тиймээс энэ улирлаас эхлэн НӨАТ-ын буцаан олголт авах иргэн хүсвэл буцаан олголтын урамшууллын мөнгөөрөө татварын албанд бүртгэгдсэн хөрөнгийн албан татвараа гүйлгээний шимтгэлгүй, хялбар, цахимаар төлөх боломжийг ebarimt системд бүрдүүлжээ.

Хэрэв НӨАТ-ын хоёр хувийн буцаан олголтоор татвар төлөхийг хүсвэл 2021.10.16-наас 2021.10.21-ний өдрийг дуустал хугацаанд ebarimt системээр хандан хүсэлтээ илгээснээр татвараа төлөх боломжтой юм байна. Төлөгдөөгүй бүх татварын нэхэмжлэхийг автоматаар харуулна. Эдгээрээс төлөх татварынхаа хүсэлтийг сонгон “ТИЙМ” гэсэн товчыг дарснаар таны хүсэлт бүртгэгдэж, татвар төлөгдөнө.

Энэхүү өөрчлөлтийг хэрэгжүүлснээр 2021 онд үүссэн хөрөнгийн албан татвараа төлөөгүй байгаа 100 гаруй мянган татвар төлөгч гүйлгээний хураамжид суутгуулдаг 20.5 сая төгрөг, арилжааны банкаар татвар төлөхтэй холбогдон гардаг банкны гүйлгээний шимтгэл 43.2 сая төгрөг, нийт 63.7 сая төгрөгийн эдийн засгийн хэмнэлт гарахаар тооцоолжээ.

Төлөх боломжтой татварын төрөл:

– Автотээврийн хэрэгслийн албан татвар

– Галт зэвсгийн албан татвар

– Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар

– Газрын төлбөр /газар эзэмшигч/

– Газрын үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар /газар өмчлөгч/-уудыг төлөх боломжтой ажээ.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here