Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2021 оны 9 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 9.6 хувиар, өмнөх оны эцсээс 9.2 хувиар, өмнөх сараас 0,3 хувиаар тус тус өсчээ.
Улсын хэмжээнд өргөн хэрэглээний 373 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг, Улаанбаатар хотын хэмжээнд 344 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийг судалдаг. Уг 373 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний 200 нь импортын бараа, бүтээгдэхүүн эзэлдэг байна.
Инфляц энэ 9 дүгээр сард 9.6 хувь болж өссөний 46.9 хувь нь импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалсан байна. Импортын барааны үнийн өсөлтийн нөлөөлөл нь өмнөх оны мөн үеэс 17.5 нэгж хувиар нэмэгдсэн байна.
Хэрэглээний бараа, үйлчилгээ өмнөх оны мөн үеэс 9,6 хувь өсөхөд:
-хүнсний бараа, ундаа, ус 15.4 хувь /мах, махан бүтээгдэхүүн 19.1 хувь, согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 9.2 хувь/
-согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 3.8 хувь,
-хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 4.1 хувь,
-орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 7.1 хувь (цахилгаан, хийн болон бусад түлшний дэд бүлгийн үнэ 7.8 хувь),
-эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 6.7 хувь,
-тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 17.3 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Үүнээс хүнс, ус, ундааны бүлгийн үнэ дангаараа 42,7 хувийг бүрдүүлжээ.